Монгол Улсын хэмжээнд нийт 171,086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Үүнээс гуравдугаар сарын 17-ны байдлаар анхны үзлэгээр 7012 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна. Эдгээрээс 26 хувь нь гэрэл, 25 хувь нь утаа, 18 хувь нь өнгө үзэмжээр тэнцээгүй байна. Түүнчлэн 16 хувь тоормосны ажиллагаа муу, 12 хувь нь жолооны механизм шаардлага хангаагүй, 3.0 хувь нь дуу чимээтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ бол хангалтгүй үзүүлэлт учраас иргэн, тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагыг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.