Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал, "Ард түмний амьжиргааг төрийн бодлогоор дээшлүүлэх Үндсэн хуулийн бололцоо" сэдвээр мэдээлэл өгч байна. Энэ үеэр Хуульч, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 он чухал жил болж байна. Дэлхийн 8 тэрбум хүний 50 хувь нь сонгуультай. Бид алтан дээр суусан гуйлгачин мэт байна. 2024 оныг урсгалаараа яваад өнгөрөөмөөргүй байна. Тиймээс бүх улс төрийн намуудад уриалж байна. Хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны өдөр намууд мөрийн хөтөлбөрөө явуулах ёстой. Энэхүү мөрийн хөтөлбөртөө баялгийн тэгш хувиарлалтын шударга бус үйлдлийг арилгах зэрэг саналуудыг хүлээн авч тугаач. Энэ тал дээр улс төрийн намууд идэвх зүтгэлтэй байж, хамтран ажиллахыг уриалж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)