“Усны нулимс” төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр СУИС-ийн Дэд захирал Ж.Эрхэмтөгс дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид байгаль орчин, экологид тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн яаж, зөв дадлаар шийдэх вэ гэдэгт гарц хайж “Усны нулимс” төслийг эхлүүлж байна. Төслийг Усны газартай хамтран хэрэгжүүлнэ. Бид усыг зохистой хэрэглэхгүй бол усны хомстол үүсэх эрсдэлтэй. Тус төслөөр
- Урлагаар дамжуулж нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлж, манлайлах
- Нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөллөөр "Усны зохистой хэрэглээг хэвшүүлье" гэсэн аян өрнүүлнэ
- Хүүхэд залуучуудад усны хэрэглээний зөв дадал, соёлыг шинжлэх ухааны хялбаршуулсан агуулгаар ойлгуулах гэсэн үндсэн агуулгын хүрээнд ажлууд зохион байгуулна.
Дүрслэх урлагийн музейд уран бүтээлчид усны хэрэглээнд тулгамдаж байгаа асуудлыг бүтээлээрээ харуулсан. Тус үзэсгэлэнг өнөөдөр 16 цагт нээнэ" гэв.