Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зудын, 16 аймгийн 130 суманд цагаан зудын, 14 аймгийн 49 суманд мөн нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. Нийтдээ 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн. Энэ үнэлгээ гуравдугаар сарын 20-ны байдлаар дахин шинэчлэгдэн гарна.
Төмөр буюу мөсөн зудын нөхцөлд 10 аймгийн 37 сумын 22.3 мянган малчин өрх, цагаан зудын нөхцөлд 16 аймгийн 130 сумын 75 мянган малчин өрх байна.
Гуравдугаар сарын эхний арван хоногийн байдалаар нийт нутгийн 63 хувь цасан бүрхүүлтэй, 37 хувь нь цасгүй байна. Улсын хэмжээнд буюу 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдалаар малын хорогдол 4 сая, 741 мянга 423 мянгад хүрсэн. Мал хамгийн хорогдсон аймагт Сүхбаатар буюу 1.3 сая, Хэнтий аймагт 636 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймаг 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговь аймагт 202 мянган толгой мал хорогдсон дүн мэдээлэл гараад байна.
Гуравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 70 буюу түүнээс дээш хувиар мал нь хорогдсон 2257 өрх байна гэсэн судалгаа гарсан. Бүх малаа малаа алдсан 342 өрх байна гэдгийг УОК-оос мэдээллээ. Мөн улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 126,216 км замыг гаргажээ.