УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
"Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан, хохирлыг тогтоохоор ажиллаж буй тухай мэдээлэл ирүүлээд байна.
Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан. Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байна.
УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд дүнг танилцуулна" гэв.