Цэргийн баярын өдөр цагдаагийн байгууллагад нийт 2,459 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 2,046 зөрчил, 113 гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байна.
Тодруулбал хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гаралт өмнөх өдрөөсөө нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
- Цэргийн баярын өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 118
- Баярын өмнөх өдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 78 бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Мөн баярын өдөр 180 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгдсэн байна.