Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар метроны тендерийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатараас метроны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг өнгөрсөн гуравдугаар сард НИТХ-аас баталж нийт метроны төсөвт өртөгийг баталж өгсөн. Үүнтэй холбоотой тендерийн үндсэн хоёр үе шаттай сонгон шалгаруулалт хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь Улаанбаатар метроны төслийн зөвлөх үйлчилгээний багийг сонгож авах ба олон улсын нэршил нь pmc-г шалгаруулах тендер зарлагдсан ба өнөөдөр дуусч байгаа.
11 улсын 20 компани хүсэлтээ ирүүлсэн. Өнөөдөр үнэлгээний хороо хуралдаад энэ сарын 25 гэхэд хоёрдугаар үе шатанд энэ 20 компаниас нэг компанийг Улаанбаатар метроны төслийн зөвлөх үйлчилгээний багаар сонгож авна.
Сонгон шалгарсан баг Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компаний тендэрийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид тендэрийн үндсэн инженер болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын уралдаант тендэр болох хоёрдугаар үе шат эхэлнэ.
Бидний анх удаа явуулсан pmc-д дэлхийн 11 улсын 20 гаруй нэр хүндтэй компаниуд орох хүсэлтээ ирүүлснээр манай улаанбаатар метро олон улсын түвшинд энэ төрлийн бизнес эрхлэгчдийн сонирхол татахуйц тендэр байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Гадуур метроны төслийг сонгууль, улс төртэй бүү хутгаасай. Энэ бол бид урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй том бүтээн байгуулалтыг зориг гарган хийж байгаа бүтээн байгуулалт шүү” гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (5)