Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардууллаа. Энэ үеэр Бригадын генерал цол хүртсэн Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Гандирваа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Түүхт баярын өдрөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаасаа “Бригадын генерал” гэх цэргийн офицерийн дээд цолыг хүртсэндээ баяртай байна.
Миний бие 1994 онд Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний 256-р ангийн арван жилийг төгсөөд цэргийн их сургуульд таван найзынхаа хамт орж байсан. Үүнээс хойш 30 жил өнгөрсөн байна.
Энэ хугацаанд миний өдий зэрэгтэй болоход тусалсан анх цэргийн а үсгийн команд заасан эрдэмтэн багш нар, төгсөөд ажилд орсон 234-р ангийхан түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Батлан Хамгаалахд мөр зэрэгцэн ажиллаж буй Батлан Хамгааллын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон Зэвсэгт хүчний нийт хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж энэ сайхан баярын өдрийн мэнд хүргэе” гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (4)