Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардууллаа. Энэ үеэр Бригадын генерал цол хүртсэн Т.Галбадрах сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Миний хувьд Зэвсэгт Хүчинд 32 жил ажиллаж байна. Энэ цолыг авахад тусалж дэмжсэн нутгийн хамт олон, аав ээж ахан дүү, хамтран зүтгэгчдийн маань ач буян ивээл над дээр тусаж авлаа гэж бодож байна.
Миний аав Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин штабын дарга ШУ-ны гавъяат ажилтан Монгол Улсын Батлан Хамгаалахын асан дэд сайд дэслэгч генерал Тогоо гэж хүн байдаг.
Зэвсэгт хүчийг долоон жил манлайлан ажиллахдаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний гадаад бодлогыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт Хүчний алба хаагчдыг анх илгээсэн ард түмэндээ хүндлэгдсэн генерал байдаг. Аавынхаа үргэлжлэл болж энэ сайхан цолыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (4)