Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өсөв.
Малын төрлөөр нь авч үзвэл
- хонь 1.7 сая,
- ямаа 1.3 сая,
- үхэр 332 мянга,
- адуу 183.5 мянга,
- тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна.
Нийт хорогдсон малын 49 хувь нь хонь, 36.1 хувь нь ямаа байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.