Улсын хэмжээнд RFID буюу автомашины цахим гэрчилгээг суулгах ажил үргэлжилсээр буй.
Уг систем нь улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хянах, зохицуулалтыг бий болгох иргэдэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос цаг алдалгүй шалгах боломжийг олгох давуу талтай юм.
Энэ талаар уг төхөөрөмжийг автомашиндаа суурилуулсан иргэн Г.Жүгдэрбарамаас RFID системийн талаар тодруулахад “RFID системийг өнөөдөр наалгууллаа. Автомашины гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийг заавал биедээ авж явах шаардлагагүй болж байна. Улам цахижиж байгаа нь хөгжиж , дэвшиж байгаагийн илрэл гэж бодож байна” гэлээ.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (2)