RFID буюу автомашины цахим гэрчилгээг олгох ажлын явцын талаар Автотээврийн үндэсний төвөөс тодрууллаа.
Улсын хэмжээнд 730,000 орчим автомашин байгаагаас нийт 240,762 автомашинд RFID системийг суурилуулжээ.
Үүнээс Улаанбаатар хотод 151,007, орон нутагт 89,775 автомашинд суурилуулсан аж.
Уг RFID системийг суурилуулснаар иргэдэд үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэх, авто замын хөдөлгөөнийг хянах, мэдээллийг шуурхай авах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, торгууль, татвар, даатгалын хяналтыг сайжруулах боломжтой юм.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)