ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь Австрали улсын “Gene Movers” ХХК-иас импортлон авсан нарийн ноост Мерино үүлдрийн хонины хөврөл үрийг 50 толгой үзэмчин хонинд шилжүүлэн суулгажээ. Үүнд Малын удмын сангийн үндэсний төв болон АДРА Олон улсын байгууллага, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид хамтран ажилласан байна. Одоогийн байдлаар 30 толгой нарийн ноост цэвэр Мерино үүлдрийн хурга хүлээн аваад байгаа аж.