Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
ТЦА-ны дарга Б.Оюутболд "Замын хөдөлгөөний түгжрэлийн талаар санал шүүмжлэлийн иргэдийн зүгээс байнга тавьдаг. Тиймд хуулиар хүлээсэн үүрэг, эрхийнхээ хүрээнд замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, сийрэгжүүлэх зорилгоор эл ажлыг зохион байгуулдаг. Энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хуульчлагдсан зүйл.
Чингисийн өргөн чөлөөнд 2 км, Олимпийн гудамжинд 1,7 км газарт энэ зохицуулалтыг хийсэн. Энэ асуудал бол гагцхүү цагдаагийн байгууллагаас хийсэн зохион байгуулалт. Энэ үед зарим газар ачаалал багассан. Уулын зам, Зайсангийн замын орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хэвийн горимд нь оруулсан. Ингэж үр дүнгийн зураг авалт хийсэн. Бид үр дүн, сайн судалгаа гаргахын тулд мэдэгдэхгүйгээр ийм зохицуулалт хийнэ. Түүнчлэн цаг тухайд нь мэдээлэл өгч ажиллаж байна. Хамгийн ачаалалтай хоёр цэгт зохицуулалт хийхэд 18 цаг 40 минутын үед замын ачаалал байхгүй болсон. Гучин минутаар сунгахад ачаалал үүссэн. Цагийг сунгаж болохгүй юм байна гэдэг үүднээс өнөө өглөө 7- 7:30 минутын үед энэ зохицуулалтыг хийсэн" гэв.
Түүнчлэн "Эгнээг шилжүүлж түгжрэлийн цаг хэрхэн буурах вэ гэдэг байдлаар энэ зохицуулалтыг хийсэн" гэлээ.