Нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1,339 айл халиа тошинд өртөх магадлал гарчээ. Өнөөдрийн байдлаар халиа тошинд өртсөн 219 нэгж талбар буй. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 212 нь зөвшөөрөлтэй байсан байна. Түүнчлэн халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад давхардсан тоогоор 1,277 удаа нүүх мэдэгдлийг хүргүүлжээ. Харин 60 орчим айл нөхөн олговортойгоор нүүнэ гэсэн бол бусад нь "Бид нүүхгүй" гэдгээ хэлж холбогдох албаныханд хэлсэн байна.
Мөн энэхүү гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348 нэгж талбарыг бэлдсэнийг танилцуулж байна.
- Баянзүрх дүүргийн Хонхор орчимд 98, Цагаан даваа орчимд 57 айл
- Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд- 145 айл
- Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд- 28 айл
- Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их ам -20 айлд газар бэлджээ.
Сэтгэгдэл (1)