Өнөөдөр нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар НОК-оос хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр, "S’Outlet дэлгүүрийг буулгаснаар голын голдирлыг өргөснө. Түүнчлэн үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ, Толгойт голын сав газрын усыг урсах боломжтой болгохоор мөсийг зөөж, шилжүүлж байна. Өнгөрсөн 20 жил Сэлбэ болон Дунд голыг цэвэрлээнгүй. Энэ хавар цэвэрлэж, усны түвшнийг багасгана.
Нарны гүүрээс Дунд голын гүүр хүртэлх үерийн далангийн ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана. 2024 онд нийслэлийн болон улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 60 орчим тэрбум төгрөгөөр үерийн хамгаалалтын налуу байгууламжийн барилга угсралт, цэвэрлэгээний ажлууд хийхээр төлөвлөсөн" гэв.