Гуравдугаар сарын 11-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн МАН-ын Хорооны тэргүүлэгчдийн хурал болжээ. Тус хурлаар УИХ-ын 2024 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын Хорооны штабыг удирдаж ажиллах хүмүүсийг тодруулсан аж. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар үргэлжлүүлэн ажиллахыг тэргүүлэгчид дэмжсэн бол Хотын дарга Х.Нямбаатарыг Ерөнхий менежерээр ажиллуулах нь зүйтэй хэмээн санал нэгджээ.
Сэтгэгдэл (1)