ИЗНН-ын дарга Б.Батбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Миний бие, ИЗНН-ын журмын нөхөд маань эвсэж нэгдэхийн төлөө тууштай ажиллах болно. Бусад намуудын удирдлагууд ч эвсэж, нэгдэхийн төлөө ажиллаж байна. Гуравдугаар сарын 22, 23, 24-ний өдөр улс төрийн намууд сонгуульд дангаараа, эсвэл эвсэж нэгдэж орохоо тогтож, Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргэж өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанаас өмнө эвслүүд зохион байгуулагдаж хурлуудаа хийж, гэрээ мөрийн хөтөлбөрөө баталж эвслээ байгуулах шаардлага тулгарч байна. Намууд эвсэлд нэгдэнэ гэдэгт итгэж байна. 35МАН, АН-аас бусад намууд нэгдэж чадвал Монголд жинхэнэ хувьсгал болно" гэв.
Сэтгэгдэл (5)