Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 28 мянган өрх үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж байгаа. Одоогоор Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт голын ай сав орчим суурьшсан 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл бий. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулж, Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж байгаа, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.