Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол эмэгтэйчүүдийн тухай тоон мэдээллийг гаргажээ. Хөдөлмөр эрхлэлтийн тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 53.3 хувь нь, аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудын 37.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрчүүдийн дундаж цалин 2.3 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.
Эх сурвалж: ҮСХ
Сэтгэгдэл (1)