Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Үер усны талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрсдийн эд хөрөнгө цаашлаад амь насаа хамгаалах арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч, хариуцлагатай байх"-ыг уриалжээ. Тэрбээр "Үерийн далангийн байгууламж дотор шороо асгаад айлууд буучихсан, хог дүүрснээр усны урсац багассан. Тиймээс сувгуудыг нээж, хог хагшаасыг цэвэрлэн бургаснуудыг шилжүүлэн суулгаж байгаа юм.
Судалгаагаар гүний ус 1.2 см дээшилсэн байна. Үерийн аюултай түвшинд хүрч байна гэсэн үг. Иймд голын мөснүүдийг зөөж, инженерийн байгууламжийг доош ухаж, ус урсах сувагчлалыг сайн нээж өгөх шаардлагатай. Энэ ажилд иргэд, ААН, байгууллагууд тусалж байгаа. 1966 онд болсон үерийн үеэр 109 хүн, 1982 оны үерээр 43 хүн, 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт болсон үерээр дөрвөн хүн амь насаа алдсан байдаг" гэсэн байна.