Миний хань, хоёр хүүхдийн аав Б. Бадамсамбуу нь ид хийж бүтээх 36 насандаа буюу 2017 оноос Элэгний хавсарсан В.C.D вирусын оноштой эмчлүүлж байсан боловч өвчин нь хүндэрч цус алдалтын хүнд зэрэг элэгний дутагдалд орон яаралтай энэтхэг улсруу “Элэг шилжүүлэн суулгах” мэс засалд орох болсон билээ. Иймд яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал урьдчилсан байдлаар 43432 доллар буюу 147,671,000 төгрөг шаардлагатай болоод байгаа юм.
Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлүүлэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээж, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх "амьдрал" бэлэглэхийг чин сэтгэлээсээ хүсье. Та бүхний үйлс ариун байх болтугай.
Хандивын данс : Хаан банк 5042162693 Б. Бадамсамбуу
Анх 2017 онд Элэгний хавсарсан B+C+D вирусаар оношлогдож 2021 онд эмч нарийн зөвлөгөөнөөр орж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 80% хөдөлмөрийн чадвар алдсан тул грүппд гаргасан . 2022 онд өвчин эмчлэгдэх боломжгүй гэсэн эмч нарын шийдвэрээр хугацаагүйгээр групп дахин сунгагдсан юм.
Тус хугацаанд эмчилгээ хийгдэж байсан боловч өвчин нь улам хүндэрсээр удаа дараа цус алдан ходоодны судаснуудаа боолгон дахин боолт хийх боломжгүй болсон бөгөөд одоо "Хавсарсан вирусын шалтгаант элэгний хатуурал УХХСДИ, УХХСӨ 4 багана чичрэлт элэг дэлүү томролт полиссрозит УХХСӨ-ийн цус алдалт, цус алдалтын дараах цус багдалтын хүнд зэрэг" гэсэн оноштой элэгний архаг дутагдалд ороод байна.
Улсын I төв эмнэлэгт ах эгч болон 4 хүний донорын шинжилгээ өгсөн боловч Монгол Улсад хийгдэх боломжгүй хагалгаа гэсэн таагүй хариу авсан юм.
Хэд хэдэн орны эмнэлэгт хүсэлт гаргасаны дагуу Энэтхэг улсын "Fortis ” эмнэлэгээс элэг шилжүүлэн суулгах боломжтой гэсэн таатай мэдээ авсан бөгөөд эмчилгээний зардал шаардлагтай гэсэн хариу ирүүлжээ.
Амьдралын минь түшиг болсон ханьд минь, алаг бяцхан үрсэд минь сэтгэлийн элчээ түгээхийг хүсье.
Холбоо барих дугаар: 99967939
Хүндэтгэсэн: Д.Уянга