Малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр худалдан авч мөн зарим малыг нь зээлээр авч байгаа эсэх талаар ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хөдөө аж ахуйн бирж зохицуулах үйлчилгээтэй оролцож байна. Үнийн хувьд худалдан авагч аж ахуйн нэгжүүд болон малчид хоорондоо тохиролцсоны үндсэнд гаргаж байгаа. Ингэхдээ тухайн газраас үйлдвэр хүртэлх зам, цас зудын нөхцөл байдал, малын хоргодлын тооцооллыг ААН-үүд гаргаж байна.
Мөн булангийн орнуудад экспорт хийж байгаа малын амьдын дундаж жин 13 орчим килограмм багаа. Тэгэхээр намрын болон одоогийн хонины хооронд зөрүү гарч байгаа учраас гологдож байна гэсэн үг.
Яг одоо газар дээрээс нь очиж авахдаа хонийг 50-65 мянган төгрөгөөр тооцож авна гэж нэгдсэнээр мэдээлсэн. Харин одоо ажиллаж байгаа аймгуудад үйлдвэрлэгч болон малчин хоорондоо тохироод 40, 45 мянган төгрөгөөр авсан цөөн тохиолдол гарсан" гэв.