Эрчим хүчний системийн 2024.02.28-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1494 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 255 МВт-аар, импорт 166 МВт-аар тус тус өссөн байна.
Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд тоноглолуудыг зогсоох, засвар үйлчилгээг хийх, цех тасгийн хурал, зөвлөгөөн, сургалт, цэвэрлэгээний ажлыг 17-22 цагт зохион байгуулснаар эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
Иймд "Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, эрчим хүчээ хэмнэх"-ийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриалжээ.