Алхам 1: E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.
Алхам 2: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
Алхам 3: Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан, тодорхой хөдөлмөр эрхлээгүй бусад иргэн хэсгийг сонгоно.
Алхам 4: Албан журмын даатгал сонголтоор цэсийг сонгох.
Алхам 5: Регистр бичих хэсэгт шимтгэл төлөх хүнийхээ регистрийн дугаарыг оруулан ШАЛГАХ товчийг дарна. Ингэснээр шимтгэл төлөгдсөн сарууд НОГООН өнгөөр, төлөгдөөгүй сарууд ШАР өнгөөр ялгарч харагдана.
Алхам 6: Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхжүүлэх.
Алхам 7: Өөрийн ашигладаг интернэт банкаар нэвтрэн ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ.
Алхам 8: Та сонгосон банкныхаа аппликэйшн руу нэвтэрч ороход нийт ҮНИЙН ДҮН, ДАНСНЫ ДУГААР, ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ДЭЭР “2” тоотой нэхэмжлэх автоматаар үүсэж үргэлжлүүлэх гэж даран төлбөрөө төлнө.
Алхам 9: Та ЭМД-ын шимтгэлээ төлөгдсөн эсэхийг Ибаримт аппликэйшнийхээ Үйлчилгээ цэсний ТӨЛӨГДСӨН хэсгээс харах боломжтой.