Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэжээ. Үүний талаас дээш хувь нь буюу 53 нь ахуйн гал түймрийн дуудлага байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас дөрвөн хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, найм нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байсныг ОБЕГ-аас мэдээлэв.