Энэ сарын 1-ны байдлаар малын хорогдол 3,894,200 хүрч нэмэгджээ. Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Архангай Төв аймгуудын малын хорогдол хамгийн их байна гэдгийг УОК-оос мэдээллээ.
ХХААХҮ сайдын тушаалаар улаан буудайн тэжээлийг хоёр дахь ээлжийн тээвэрлэлтээр хүргэж буй. Өнөөдрийн байдлаар 12 аймаг гэрээгээ байгуулж татан авах ажиллагаандаа орсон байна.
Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Булган, Хэнтий, Дорнод, Төв, Завхан аймгууд татан авалтаа хийж, 2700 тонн тэжээлийг татан авах ажиллагааг эхлүүлсэн байна.
Түүнчлэн зудад нэрвэгдэж нэн хүндэрсэн малчдад хоол хүнсний тусламж үзүүлэх засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор улсын нөөцөөс гурил цагаан будааг аймгуудруу тээвэрлэж байна. Хөвсгөл Хэнтий, Дорнод, Завхан, Увс, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгууд руу тусламжийн тээвэр хүргүүлсэн агаад уг тээвэрт аж ахуй нэгж, хувь хүмүүсийн тусламжын бараа хандивын бүтээгдэхүүн багтжээ.
Б.Туяамарал