ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зудын нөхцөл байдлын үнэлгээг танилцуулж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 29-ны байдлаар мөсөн зудын нөхцөл байдал 11 аймгийн 50 суманд цагаан зүдын нөхцөл байдал 17 аймгийн 135 суманд болж буурсан.
Зудархуу нөхцөл байдал 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг болж нэмэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч суларсан. Цаашид ихэнх нутгаар харьцангуй дулаарч байгаа учир цасан бүрхүүлийн хэмжээ багасна. Гэхдээ энэ сарын 10-ны өдөр нутгийн хойд хэсгүүдээр хүйтний эрч буцаад чангарна. Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд буцаад суларч ойрын арав хоногт цаг агаарын аюулт үзэгдэл болохгүй учир сайхан өдрүүд үргэлжилнэ” гэв.
Г.Хоролмаа