Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр энэ жил урьд жилүүдээс өргөн дэлгэр болж байна. Өчигдөр тус баяр нээлтээ хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар 50 мянга гаруй аялагчид оролцож буйг аймгийн ЗДТГ-аас онцоллоо.
Энэ жилийн хувьд мөсний баярт оролцож буй иргэд голдуу хурган дотортой болон дулаахан дээлээр гоёжээ.
Мөсний баяр өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу тэмцээн, уралдаан, шоу тоглолт болох юм.