Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 2–8°С–ээр хүйтэн байсан нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн 3 дугаар сар байжээ. Харин 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0–9°С–ээр дулаан байсан нь түүхэн дэх хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна. Харин 2013 оноос хойш ОЖД–аас дулаан 3 дугаар сарууд үргэлжилж байна.
Харин энэ жилийн 3 дугаар сарын хувьд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний газар