Судар аймгийн хаан, засал бүхний дээд, эдийн тэнгэр “Алтангэрэл судар”-ыг тахих арван нэг дэх удаагийн их буяны үйл, Хаврын тэргүүн сарын 22-ны өдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд болно. Тодруулбал, ирэх сарын 2-ны өдөр 14 цагт болох аж.
Тус хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр Алтангэрэл судрын XI ба XII дугаар бүлгийг тайлбарлана. Алтангэрэл судрын XI болон XII бүлгийн хагасыг эх хэлээрээ уншиж, Алтангэрэлийн даллага авна. Эл их тахилга үнэ төлбөргүй учир сүсэгтэн олныг залж буй.
Сэтгэгдэл (1)