Байгалийн чулуун хийцлэлийг ихэвчлэн хашаа, авто зам барих, хучилт хийхэд ашигладаг. Хучилт хийх хавтанг боржин чулуу, гантиг, шохойн чулуу, элсэн чулуу, занар зэрэг төрөл бүрийн байгалийн чулуугаар хийдэг. Байгалийн чулуугаар зам хийх нь олон давуу талтай. Тухайлбал, байгалийн чулуун хийцлэл нь өнгө үзэмж сайтайгаас гадна олон мянган жилийн туршид бий болсон ашигт малтмалын бүтээгдэхүүнээр хийдэг учраас бетоноос илүү бат бөх байдаг аж.
Тийм ч учраас байгалийн чулуугаар хийсэн зам нь засвар үйлчилгээгүйгээр 20-25 жил, зохих ёсоор арчилсан тохиолдолд 50 жил хүртэл насжилттай байдаг.
Гаргаж авах, үйлдвэрлэх арга нь ч мөн байгальд ээлтэй бөгөөд дахин боловсруулагдах боломжтой. Мөн ашиглаад үлдсэн хэсгийг бетон эсвэл зуурмаг, дүүргэлт хийхэд ашиглаж болно.
Өөр нэгэн давуу тал нь элсэн дээр хуурай байдлаар суурилуулах боломжтой бөгөөд энэ нь тухайн замыг хийж буй ажилтан алдаа гаргасан тохиолдолд амархан засах боломжийг олгодог.
Түүнчлэн норсон ч халтиргаа гулгаа үүсдэггүйгээрээ онцлог. Үүний баталгааг усан сангийн эргэн тойрны замыг байгалийн чулуугаар хийсэн байдгаас харж болох юм.
Сэтгэгдэл (2)