Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн” намаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол улсын зөвлөх инженер, Хөдөө аж ахуйн доктор н.Батдэлгэр УОК, иргэд, малчдад дараах зөвлөмжийг өглөө.
- Малын амыг аль болох хөдөлгөх хэрэгтэй. Тэжээл байхгүй нөхцөлд таримал олс бүхий татлагыг 4 хуруу хэмжээтэй огтлоод адууны, тарваганы тосонд бага зэрэг буцалгаж зөөлрүүлээд малын аманд хийж өгч байх ёстой.
- Өргөгдсөн бог маланд судсаар нь глюкоз шахах хэрэгтэй. 200мл монгол архи халаагаад шар тос тавиад ам руу нь цутгаж өгнө. Адууны элэг, давстай хар цай өгөх. Уургийн алдагдлыг нөхөх зүйлс өгөх хэрэгтэй. Энэ нэмэлт тэжээлүүдийг Хөдөө аж ахуйн тэжээл бэлтгэлийн тэнхим бэлтгэсэн байгаа тэндээс зөвлөгөө авч болно.
- Вэб гэх нана био технологийг Хятадын эрдэмтэдтэй арваад жилийн өмнө гаргасан тэр бэлдмэлээр хивэг тэжээлүүдээ зуурч өгөх хэрэгтэй. Улаанбуудайг заавал тээрэмдэж өгөх хэрэгтэй.
- Оройн жаварт малынхаа дээр зуух тавиад малын яс шатаах хэрэгтэй.
- Голд нь хий орсон адуунд шулуун гэдсээр нь урт гаансанд тамхи нэрж байгаад тамхины утаа дотогш нь татуулж эмчилнэ.
- Малын хорогдолгүй хүйтний улирлыг даая гэвэл тэжээлийн нэр төрлийг олшруулах хэрэгтэй.
- Зун хүүхдүүдэд гэрийн даалгаварт царцаа цуглуулж ирэхийг сургах. 100гр хатаасан царцааг 10гр усанд хийгээд малд өгөх хэрэгтэй. Царцааны шүүс уусан мал үхнэ гэж байдаггүй.
Малчдад тусалж байгаа хувь хүн, байгууллагуудад дараах зүйлийг анхаарууллаа.
- Талх нарийн боовны үйлдвэрүүд дэлгүүрээс буцаагдсан талх нарийн боовоо малчдад хандивлаарай.
- Хүнсний үйлдвэрүүд хугацаа нь дууссан чихэр шоколад гоймон цагаан будаанаас бусад үр тариануудаа малчдадаа өгөөрэй.
- Хувь хүн айлууд хатаагаад хаядаг гурилан боов, өмсөхөө болисон хувцаснууд, хөнжил дэвсгэрээ хандивлаарай.
- Эмийн сангууд хугацаа нь дууссан амин дэм дархлаа дэмжих витаминуудаа малчдадаа бэлэглээрэй.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (12)