Малын сэг зэм устгах цэгүүдийн тоог нэмэгдүүлсэн байна. Тодруулбал 335 сум, дүүрэгт 1336 устгалын цэг гаргаж, булшлах аргаар устгах аж. Үүнд мал эмнэлгийн 436 мэргэжилтэн, 1244 малын эмч, аймаг, сумын Засаг даргын тамгын газрын 1761 ажилтныг тус үйл ажиллагаанд татан оролцуулахаар болжээ.
Түүнчлэн Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг хэлэхдээ, "Малын сэг зэм ялзарч, өвчин үүсгэгч бактери вирус үржих таатай орчин бүрдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн болон мал амьтанд хоргүй, байгаль орчинд нөлөөгүй халдваргүйтгэлийн бодисыг сонгож хэрэглэнэ" гэлээ.