УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХХААҮЯ-аас нөөцийн тэжээлийн улаан буудайг мөсөн зудтай аймгуудад 150тн, цагаан зудтай аймгуудад 75тн хүргэнэ. Нийт 14 аймгийн 100 гаруй сумд хүргэхээр байна. Үүнээс 1430 тонн улан буудайг аймгууд татан аваад байна. Мөн зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой зүй бусаар хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймгуудад малын хорогдол өндөр байна. Цаашдаа малаа их хэмжээгээр алдсан малчдад улсаас малжуулах болон дараагийн шатны арга хэмжээг авна.
Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой болсон учир 2023 оны хадлангийн өвсөө гадагшаа гаргахгүй дотооддоо хэрэглэхээр болж байна. Мөн хивэг тэжээлийг экспортлохгүй.
Цас зудын байдал хүндрэхэд малын сэг зэмийг стандартын дагуу тодорхой цэгүүдэд устгахаар төлөвлөж байна. 1-2 саруудад аймгуудад энэ талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл устгалын цэгүүдийг 2-3 дахин нэмэгдүүлж 1336 цэгтэй болгож, 2.3 сая орчим сэг зэмийг устгах шаардлага гарч байна" гэв.