Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр мэдээлэл хийх үеэр унаач хүүхдийн буюу хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-оос шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд тус зарим аймгийн суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ мөрөөр холбогдох ажиллагааг хийж тодруулсан. ХЭҮК-оос комиссын гишүүний шаардлагыг гурван аймагт хүргүүлж байна. Энэ нь Сүхбаатар, Ховд, Төв аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-ийн гишүүний 20 хоногийн хугацаатай шаардлага юм.
Сумын Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох талаарх мэдээ мэдэлллийг иргэд, малчдадаа хүргэх болон энэ чиглэлээр урьдчилан сэргийлж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа учир холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаарх шаардлагыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байгаа юм.