Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад туслах "Сэтгэлийн дэм" хандивын аян эхлүүлээд байна. Энэхүү аянд маш олон хүн нэгдэж одоогоор 110 гаруй сая төгрөг төвлөрөөд байгаа аж. Улмаар тус мөнгөнөөс эхний ээлжид хоёр суманд 15 тонн хивэг, хоёр тонн давс ачиж явуулаад буй. Цаашид хандивын аяныг үргэлжлүүлнэ хэмээн Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс мэдээллээ. Хандивын аянд нэгдэхийг хүсвэл доорх дансаар сэтгэлийн хандив өргөх боломжтой юм.
Аяанд нэгдэх данс: Ж.Ганболд 5307809575 Хаан банк