Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан хандивын аян эхлүүлж буй талаар Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга У.Отгонбаяр дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цас зудтай гээд мал олон мянгаараа үхэж буйг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ тэнд хүн ажиллаж буй. Нөхцөл байдал маш хүнд байна.
Өндөр настангууд, жирэмсэн эмэгтэйчүүд, нялх хүүхдүүд төвтэйгөө холбогдож чадахгүй нөхцөл байдалд байна.
Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэх замыг гаргаж өгөхгүй бол төрөх эмэгтэйчүүд өвдөж эхэлвэл хүний амь эрсдэх аюултай. Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн анхны тусламжийн ажлын хэсэг гарч байна. Гэхдээ тэнд хүрч очиход хэцүү байна" гэв.
Д.Батчулуун