ИЗНН-ын дарга Б.Батбаатар цаг үеийн байдлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улс төрийн 37 намаас МАН, АН хоёроос бусад намыг нэгдэж, хамтдаа зүтгэхийг иргэн хүнийхээ хувьд гуйсан. 15 намд нь нэгдэж нийлэхийг хүссэн гуйлтаа хүргэж өгсөн. Мөн зарим намуудтай уулзахаас цаг тохирч, ярилцаад явж байгаа.
Одоогийн байдлаар 10 орчим улс төрийн намын удирдлагууд нэгдэж нийлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Энэ долоо хоногийн Лхагва гарагт дугуй ширээний ярилцлагад улс төрийн 35 намын төлөөллүүдийг урьж байна. Сонгуулийн ерөнхий хорооны дугуй танхимд намуудын уулзатыг зохион байгуулахад дэмжиж туслалцаа үзүүлнэ үү хэмээн санал тавьсанц" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)