2024 оны ЭЕШ-ын талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд эхлэх байсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад нэмэлт өөрчлөлт орох талаар боловсролын яамнаас мэдэгдсэн. Тиймээс өнөөдрийг хүртэл тав хоног хойшлуулсан. Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл албан ёсоор эхэлж байна.
Энэ жил 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч төгсөж байна. Үүнд өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж ордог. Ингээд нийт 40 мянга орчим шалгуулагч Элсэлтийн шалгалтад оролцоно гэсэн урьдчилсан тоололтой байна. Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болно.
Дүн оноо дүйцүүлэх сурагчид гуравдугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалт 2026 оноос агуулгын болон зохион байгууллатын өөр хувилбар руу шилжиж байгаа. Үүнийг хоёр жилийн өмнө мэдээлж байна" гэв.
Д.Батчулуун