Өчигдөр Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв есөн аймгийн 18 сумын нутагт 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон талаарх дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 39 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харин Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн нийслэлийн зарим дүүрэг болон орон нутгуудад нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлага бүртгэгдэж, 230 хүний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.