Өнөөдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Тодруулбал, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.
Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.