Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Галын цэцэг" 21 аймгийн аялан тоглолтын хаалт энэ сарын 7-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд болно. Дуучид нийгмийн хариуцлагын хүрээнд тус тоглолтын орлогоо малчдад зориулахаар болжээ. Түүнчлэн тэд урлаг соёлынхон болон нийт монголчуудыг малчдадаа туслахыг уриаллаа. Мөн зудтай газрын малчдад тусалж яваа жүжигчин А.Өнөржаргалд талархаж байгаагаа дуучин Б.Болд шууд дамжуулалтын үеэрээ онцлон дурдлаа.
Сэтгэгдэл (1)