Маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд ном хурна. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамт монголоор ном хурж, буян хишгийн даллага авна. Түүнчлэн сүсэгтэн олон, лам хуврагуудад насны авшиг хүртээх аж.