Цаг агаар, авто замын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд Өлзийт, баруун чиглэлд Эмээлтийн товчоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2024.02.17/ 13:30 цагаас хязгаарлажээ. Хязгаарлалт 15:30 цаг хүртэл үргэлжлэх аж.
Түүнчлэн цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.