Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
- Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
- УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Тиймээс хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар ийнхүү ээлжит бусаар хуралдахаар болсон байна.