Манай улсад нийт 897.4 мянган өрх бүртгэлтэй байгаагаас 94 мянгад нь нэг болон түүнээс дээш тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.
Эдгээр айл өрхийн 44 хувь нь гэр, 19.2 хувь нь орон сууц, 34.4 хувь нь байшинд амьдардаг гэсэн судалгаа байна.
Энэ хүрээнд өнгөрсөн онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр"-ийг баталж, түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.