09.00 ЦАГТ УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-аас нийслэлд халиа, дошин үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлнэ. Утас: 8615-0069.
09.30 ЦАГТ Хэвлэлийн хүрээлэнгийн байранд “Хэвлэл мэдээллийн хэрэглэгч-сэтгүүл зүйн хувьсал: Бэрхшээл ба боломж” сэдэвт уулзалт болно.
11.00 ЦАГТ Д.Сүхбаатарын талбайд арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн гарын үсэг цуглуулах талаар мэдээлнэ. Утас: 8883-8885.
11.30 ЦАГТ “ЗМ” сонины мэдээллийн төвд эрх зүйч Э.Эрдэнэжамъян Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж буй талаар мэдээлнэ.
12.00 ЦАГТ Оросын соёл, шинжлэх ухааны төвд Про театрын бүтээл “Шадар гурван цэрэг” физикл жүжгийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9611-7878. 9999-9072.