Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Цагаан сараар хацартаа гал бутартал, чихээ халуу оргитол сонсдог үг бий. Хүнтэй суух болоогүй юу, нас чинь оройтлоо, найзын хүүхдүүд хадамлаад байна, ач гучаа үзчихээд одох юмсан гэх мэт хөвөрнө.
Зарим залуусын энэ баярт төдий л догдолдоггүйн шалтгаан ийм болсон ч байж мэднэ.
Үнэндээ, хүний амьдралыг заадаг хандлага эрт балрын цагтайгаа үгүй болчихмоор. Атал хамаатнууд дотор үүнийг л сонирхдог нэгэн бий. Хэрэг дуртай байж болох ч хүнд гэрлэхийг нь заатлаа хийцгүйрнэ гэж байж болох уу?
Гэр бүл салалт улмаа өсөж, хүүхдүүд өнчирч буй нь өнөөгийн нийгмийн халаглам үнэн төрх. Эх эцэг болно гэдэг туйлын хариуцлагатай зүйл болохыг залуус ажил мэргэжлийн карьер шиг ээ нэн тэргүүнд тавьж үзэх болсон.
Нас оройтлоо гээд хэнтэй ч хамаагүй гэрлэнэ гэж үгүй шүү дээ. Хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, ертөнцийг үзэх үзэл, хамтдаа байх итгэл үнэмшил хэрэгтэй. Бэлтгэлтэй бус бэлэн болсон үедээ л тэр сонголтоо хийнэ.
Энэ жилийн цагаан сараар хүнтэй суусан уу? гэж асуух нэгэн үгүй байх. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж, энэ хэрээрээ үзэл бодлын хувирал биднийг өлгийдөн тэвэрч байна шүү дээ.