10:00 цагт. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо"-ноос НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүлнэ. Утас: 88111055
11:30-14:00 цагт. “Алтан гадас” ресторанд Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99099702
12:00 цагт. Улсын II төв эмнэлэгт явуулын үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх автомашинуудыг хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин сайд, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношлогоо хийх боломжтой явуулын амбулатори эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 91915340, 89119482, 96121060
14:00 цагт. Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэнэ.
Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.